“ШИНЭ АМГАЛАН” ХОРООЛЛЫН 12 ДАВХРААС ҮСРЭХИЙГ ЗАВДСАН ЭРЭГТЭЙГ ЭСЭН МЭНД БУУЛГАЖЭЭ

2020-06-05 50

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ-Амгалан” хорооллын 520 дугаар байр 12 дугаар давхраас үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал “Барилгын дээврээс хүн унах гээд байна” гэсэн дуудлага 2020.06.01-ний өдрийн 13:36 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 13:50 цагт очиж, тус байрны 1 дүгээр орцны 12 дугаар давхрын орцны цонхоор иргэн Н /27 настай, эрэгтэй/ амиа хорлож болзошгүй үсрэх гэж байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Жанлаваар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

 

Холбоотой мэдээ