Жорж Флоид коронавирусийн халдвартай байсан нь задлан шинжилгээгээр тогтоогджээ

2020-06-04 67

Сэжигтнээр баривчлагдах явцдаа амиа алдсан 46 настай Жорж Флоидыг биед хийсэн бүрэн задлан шинжилгээний хариу өчигдөр гарчээ. Миннеаполис хотын Хеннепин тойргийн задлангийн эмч талийгаачийн ар гэрийн зөвшөөрөлтэйгээр 20 хуудас бүхий задлангийн тайланг ил болгосон бөгөөд энд Жорж Флоидын нас барсан шалтгаан болон түүний эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл багтжээ.

Тэрбээр цагдаа нар баривчлагдах явцдаа зүрхний шигдээс болсон нь задлан шинжилгээгээр тодорхой болжээ. Мөн түүний үхлийг хүн амины хэрэг гэж үзсэн байна. Түүнийг баривчилсан цагдаагийн ажилтан Дерек Човин гарыг нь гавлан газарт хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөх үед Жорж Флоид “амьсгалж чадахгүй байна” хэмээн хэлж байсан нь камерын бичлэгт үлджээ. Гэвч Дерек Човин түүнийг хөтлөхөө болих хүртэл өвдөглөсөн хэвээр байжээ.

Үүнээс гадна Жорж Флоид дөрөвдүгээр сарын 3-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон ч тухайн үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүмүүсийн нэг байсан аж.

Задлангийн дүгнэлт гарсантай холбоотойгоор Миннесота мужийн прокурорууд Дерек Човинд тулгасан ялыг нэмэгдүүлж, хүний амины хэргийн хоёрдугаар зэрэг рүү шилжүүлжээ. Өмнө нь түүнийг санаандгүй тохиолдлоор хүний амь хөнөөсөн хэргээр яллахаар төлөвлөж байсан бол одоо санаатай хүний амь насыг хөнөөсөн хэмээн буруутгаж байна. Мөн Жорж Флоидын үхэлтэй холбогдуулан гурван цагдаад шинээр хэрэг үүсгэжээ.

Эх сурвалж: AP

Холбоотой мэдээ