85 тэрбумын хөрөнгөтэй Б.Пунсалмаа гэж хэн бэ

2020-06-04 118

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид дундаас хамгийн өндөр орлоготой гэдгээрээ “М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа тодроод буй юм.

  • Өөрийн орлого: 85 тэрбум төгрөг
  • Гэр бүлийн нийт орлого: 83.9 тэрбум төгрөг
  • Орон сууц:  2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий амины орон сууц 2, нийтийн орон сууц 4, үйлчилгээний зориулалттай обьект 1, авто зогсоол 4
  • Машин: 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Range Rover- 1, Porsche Boxter- 1
  • Эзэмшил газар: 40 саяын үнэ бүхий 400м2-1, 700м2-1
  • Хадгаламж: 258 сая төгрөг
  • Авлага: 100 сая төгрөг
  • Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Их Монгол Товер ХХК 50 хувь, Эм Пи ХХК 100 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Их Монгол Товер ХХК 50 хувь, Инвестос ББСБ ХХК 85 хувь, Монгол Ойл групп ХХК 50 хувь, Рандонехорс ХХК 50 хувь, Сиркл Чейн ХХК 10 хувь, Смарт Ворк ХХК 20 хувь, Монгол Артист Пикчерс ХХК 50 хувь, Нью-Истан ХХК 50 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Монгол Ойл Групп ХХК 50 хувь, Тайшрийн Хүдэр ХХК 66 хувь

Б.ПУНСАЛМАА ГЭЖ ХЭН БЭ  

Энэ удаагийн сонгуульд тэрбээр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй.

Тэрбээр Пунсалмаа сангийн үүсгэн байгуулагч, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, М-Ойл группийн гүйцэтгэх захирал.

Б.Пунсалмаа 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрээр 2006 оноос “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ