Хүүхэдтэйгээ зургаан давхрын цонхноос үсэрсэн эмэгтэй сэтгэцийн эмгэгтэй байсан уу

2020-06-04 79

Тавдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, 37 настай эмэгтэй гурван сартай хүүхдээ тэврээд зургаан давхрын цонхноос үсэрсэн хэрэг гарсан. Ээж, үр хоёр газар дээрээ амь насаа алдсан юм.

Хэрэг гарсан даруйд эмэгтэйг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан, энэ нь уг үйлдлийг хийх шалтгаан болсон гэх мэдээллүүд цацагдсан билээ. Харин нөгөө талд эмэгтэй сэтгэцийн хувьд эрүүл бус, СЭМҮТ-ийн хяналтад байсан гэх. Мөн тухайн өдөр түүнийг дэлгүүрээс архи худалдан авч, гэртээ уусан байсан гэхчлэн мэдээллүүд хөвөрч байна.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, эмэгтэйг сэтгэцийн хувьд эрүүл бус байсан гэдэг мэдээллийг үгүйсгэлээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм.

Холбоотой мэдээ