Мансууруулах бодис хууль бусаар хил нэврүүлэхийг завдсан этгээдүүдийг баривчиллаа

2020-06-04 137

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлж, зарж, борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилж, их хэмжээний бодис хураан авчээ.

Тодруулбал “Цагаан хад” орчим хяналт шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон Оюутолгойгоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг шалгажээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын албанаас тодруулахад “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлж, зарж, борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилсан. Нууын зэрэглэлтэй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Эх сурвалж: arslan.mn

Холбоотой мэдээ