ТУУЛ ГОЛД 20 НАСТАЙ ЗАЛУУ ЖИВЖ НАС БАРЖЭЭ

2020-06-04 98

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 25 км-т/ Туул голын усанд тус дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ живсэн хэрэг гарчээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан “Мойлтын тохой” гэдэг газраас цогцсыг олж гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Харлан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 284 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/ энэ сарын 27-ны өдрийн 19:00 цагт сураггүй болсон тул тус аймаг дахь Цагдаагийн газар “Харгал” нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Авран хайх ажиллагааг  боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Энэ сарын 1-нд эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Холбоотой мэдээ