АН-ын “3х3” Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ

2020-06-03 71

УИХ-ын ээлжит сонгуулийн сурчилгааны нээлт өчигдөр болж, нам, нэр дэвшигчид сунгаагаа эхлүүллээ.

Ардчилсан намаас УИХ-ын 14-р тойрог болох Төв аймагт АН-ын дэд дарга, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, АН-ын нарын бичгийн дарга Ц.Туваан, Төв аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Эрдэнэсувд нар нэр дэвшиж байна.

Энэ удаагийн сонгууль Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 30 дахь оны, найм дах удаагийн сонгууль. Тиймээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд олсон амжилт, алдсан алдаагаа дүгнэж, хөгжлийн шинэ зам дээр гарах ёстой чухал сонголтын өмнө монголчууд ирээд байна. Энэ утгаараа иргэд, сонгогчдын хувьд ч өмнөхөөсөө илүү хариуцлагатай, зөв сонголт хийх цаг мөч.

АН-ын гурван нэр дэвшигч өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, сонгогчидтойгоо уулзан ирэх жилүүдэд хийх ёстой шинэчлэлт өөрчлөлт, намын бодлого хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ солилцлоо.

Уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Тэмүүжин:

-Төв аймгийн Зуунмод хотод цугласан ардчиллыг, хувь хүний эрх чөлөөг, нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч, улсынхаа тусгаар тогтнолыг зүрхэндээ тээж яваа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Би төрж өссөн Зуунмоддоо ирэх болгондоо нэг зүйлийг анзаардаг. Улаанбаатар хотын хажууд байгаа Зуунмод яагаад Увс, Хэнтий аймгийн төвөөс бага хөгжилтэй байгаа юм бэ гэж. Энэ бол бидний эв нэгдэлтэй холбоотой. Дотроо байгаа ч гаргаж чадахгүй байгаа нэгдэл биднийг хойш татаж байгаа юм байна. Биднийг энэ нутагтаа эзэн нь болж суугаад, илүү их хөгжихөд хойш татаад байна. Төв аймагчууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр илүү чинээлэг, илүү аз жаргалтай, илүү эрүүл саруул ирээдүйг үлдээе гэж бодвол өнөөдөр нэг баг, нэг хүч болох ёстой юм байна.

Төв аймагт уул уурхай байхгүй, газраа ухаагүй ч гэсэн хөдөлмөрөөрөө босч байна. Гэхдээ энэ хөдөлмөрийг шулж байгаа ганц зүйл байна. Өндөр хүүтэй зээл. Бизнесээ өргөжүүлье, ашгаа нэмэгдүүлье гэхэд тэрийг нь банкныхан хүүлж авдаг, яагаад гэвэл тэд УИХ-д төлөөлөлтэй. Төрөөс дэмжээд өгөөч гэхээр ЖДҮ-чид нь хуваагаад авчихдаг. Төсвийн мөнгийг Ерөнхий сайд, ЗГХЭГ сайд нар нь тойрог руугаа чирээд явчихдаг. Монгол Улсын нийт иргэдийн төлөө сэтгэлээ чилээж ажиллах ёстой хүмүүс монголчуудын бий болгосон байлгийг нутаг руугаа зөвхөн зөөгаад байж болохгүй.

Монгол Улс хуучин тогтолцооны үе шиг даргын улс болж, дарга бүхний өмнөөс шийдвэр гаргадаг, дарга бүгдийг шийддэг байж болохгүй. Тиймээс бид даргыг хамгаалдаг биш, иргэнээ хамгаалдаг хуультай болох ёстой. Хуулиас давсан эрх мэдэлтнүүд иргэдийг боломжийг хулгайлдаг байж болохгүй. Мөн дээр нь иргэддээ дөхөж очдог, өмгөөлөлж хамгаалдаг хуулийн байгуулгатай болох ёстой. Иргэдийнхээ мөнгийн хүүлж, ашгийг нь авдаг банкны эзэд биш, иргэдийнхээ төлөө дуугарч чаддаг, тэдний төлөө сэтгэж боддог залуучууд тэнд суух ёстой.

Энэ шударга ёсыг түгээх, иргэдээ хөгжүүлж баяжуулах, эрүүл мэнд, боловсролыг нь баталгаатай болгохын төлөө АН-ын гурван нэр дэвшигч “3х3” баг өнөөдөр энд зогсож байна. Бидний хүсэл тэмүүлэл, боломжийг хулгайлж байгаа авлигачдыг төрөөс зайлуулья. Хоцрогдлоо биш, хүсэл тэмүүллээ урдаа түрээд, нутаг орноо, Зуунмод хотоо нийслэлтэй зэрэгцүүлж хөгжүүлье. Бид ингэж хүсч тэмүүлж байж хуулиар хамгаалагдах ёстой эрх чөлөөгөө, эрүүл мэнд, боловсролоо олж авна. Ардчилсан Монгол Улсын иргэний дайтай амьдарч чадна гэв.

Нутгийн иргэд, намын гишүүд ч мөн нэр дэвшигчдэд амжилт хүсч, итгэж дэмжиж байгаагаа илэрхийлэн хандив өгч байв. Төв нутгийнхны энэ удаагийн бодсон бодол, шийдсэн зүйл нь “Өөрийн нутагтаа өрөөлийн сэтгэлээр хандаж байгаа хүмүүсийг солих хэрэгтэй. Тийм хүмүүсээр өөрсдийгөө төрд төлөөлүүлдгээ болих ёстой” хэмээн ярилцаж, нэр дэвшигч нарт захиа даалгавраа ч дайж байлаа.

Холбоотой мэдээ