С.Жавхлан 854 сая 900 мянган төгрөгийн зээлтэй

2020-06-03 145

Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Самандын Жавхлангийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг, гэр бүлийн гишүүдийнх нь орлогоо 44 сая 748 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ.

Түүнчлэн 816 сая 400 мянган төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 1 гэртэй, 245 сая төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai, Santa Fe- 1,Жийп болон Nissan, Patrol- 1 автомашинтай.

Мөн 127 сая төгрөгөөр үнэлэгдэх  40 адуу, 70 үхэр, 300 хоньтой, 55 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.

С.Жавхлан 66 сая төгрөгийн хадгаламжтай, 854 сая 900 мянган төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. Тэрбээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа, Монголоороо сэрэхүй ТББ, Бүрэн монголоороо ХХК зэрэг гурван компанийн 50 хувийг эзэмшдэг.

Холбоотой мэдээ