ХОМ: Д.Сүндий 23 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөхтэй бол хуульч Б.Гүнбилэг таван орон сууцтай

2020-06-03 171

Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо.  Тэндээс бие даан нэр дэвшиж буй  УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан Б.Гүнбилэг, “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Д.Сүндийгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг  та бүхэнд  сонирхуулж байна.

Тухайлбал, УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан Б.Гүнбилэг байраа зараад сонгуульд оролцохоор боллоо хэмээн мэдэгдэж байсан. Тэгтэл Б.Гүнбилэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины орон сууц нэг, нийтийн орон сууц тав, хашаа байшин нэг гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр 108 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг ажээ.

Харин Д.Сүндийгийн орлого 238 сая 317 мянга, гэр бүлийнх нь орлого 36 сая 305 мянган төгрөг. Амины хоёр, нийтийн дөрөв, үйлчилгээний зориулалтын гурав, бусад нэг орон сууцтай, зургаан авто зогсоолтой. бөгөөд эдгээр үл хөдлөх хөрөнгөө 23 тэрбум, 65 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн Lexus-570 загварын машинтай бөгөөд үүнийг 406 сая төгрөгөөр үнэлсэн байна.

20 сая төгрөгийн үнэ бүхий газар, 272 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэлтэй,  нэг тэрбум, 645 сая, 124 мянган төгрөгийн хадгаламжтай, авлага нь 3.5 тэрбум гэж тус тус мэдүүлжээ.

Холбоотой мэдээ