СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭР ДЭВШИГЧ Д.ӨНӨРБОЛОР 18,8 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, 7,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

2020-06-03 77

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч олны мэддэгээр “СӨҮЛ” группын эзэн Д.Өнөрболорын хөрөнгийн хэмжээ олны анхаарлыг аргагүй татаж байна. Тэрээр өөрийн эзэмшлийн 12 орон сууц, 3 зогсоолоо 18,4 тэрбум төгрөгөөр үнэлсэн бол өөрийнх нь жилийн орлого – 853,2 сая төгрөг, гэр бүлийн орлого – 33,3 сая төгрөг аж. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 70- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Prado- 1 загварын машинуудаа 392,7 сая төгрөг, эзэмшлийн газруудаа 499,9 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.  “СӨҮЛ” ХХК, “Зэндмэнэ хурх” ХХК, “Энокси” ХХК, “Роял виндөү” ХХК, “Эрдэс таван толгой” ХК-нуудын хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч түүний үнэт эдлэл, урлагийн бүтээлүүд 150 сая төгрөг. Дотоодын банкин дахь хадгаламж нь 7,6 тэрбум төгрөг ажээ.
#АТГ_ХОМ

Холбоотой мэдээ