ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 1,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ, 100 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

2020-06-03 356

Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол ардын намаас УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог, Хэнтий аймгаас хүч үзэж буй. Тэрээр хуулийн хугацаандаа Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Ингээд манай улсын засгийн тэргүүн хэр хөрөнгөтэйг танилцуулъя.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өөрийн жилийн орлого 165,9 сая төгрөг бол гэр бүлийн бусад гишүүд нь орлогогүй. Тэрээр 162,4 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай бол 284 сая төгрөгийн өртөг бүхий автомашин мотоцикльтэй. Үүнд: Суудлын жижиг машин,Mercedes Benz, ML320- 1,Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 зэрэг авто хүлгүүд багтдаг байна.

Түүнчлэн ерөнхий сайд маань дотоодын банкинд 1 тэрбум 694 сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072ш хувьцаа эзэмшдэг аж.

Холбоотой мэдээ