АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИЖ БУЙ ЖҮЖИГЧИН Ц.БАЯСГАЛАН 2,8 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ

2020-06-03 142

“Үргээлэг 1,2”, “Бодлын хулгайч” зэрэг кинонуудаараа олны танил болсон жүжигчин Ц.Баясгалан осолд орж тэргэнцэр дээр суух болсон. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон билээ. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан АТГ-аас нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон юм.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн чинээлэг эрхмүүдийн дотор түүний нэр дээгүүрт бичигдэж байна. Тэрээр нийт 2 ТЭРБУМ 988 САЯ төгрөгийн орон сууц, барилгатай бол 737 сая төгрөгийн үнэтэй автомашин, мотоцикльтэй. Хурдан удмын 47 адуу, сайн үүлдрийн 158 үнээ зэргээ 1 ТЭРБУМ 235 САЯ төгрөгөөр үнэлсэн бол үнэт эдлэл нь 1 ТЭРБУМ 290 САЯ төгрөгөөр үнэлэгдэх ажээ.

Холбоотой мэдээ