УЛААНБАДРАХ СУМАНД 1 НҮДТЭЙ 3 ЧИХТЭЙ ХУРГА ТӨРЖЭЭ

2020-06-03 100

2020.05.31-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн Малчин Энхжаргалын малын хотонд гарсан Духан дээрээ нэг нүдтэй, 3 чихтэй  хургыг эхийн хэвлийгээс нь салгаж авчээ. Эх нь үхсэн бөгөөд төлийг татаж гаргах явцад толгой нь тасарсан байна. Энэхүү аймшигтай төрхтэй хурганы толгойг Ариун цэврийн төв лабораторийн хүнд метал судлалын эмч н.Батзориг гэх хүн авч явсан тухай “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын пэйж хуудсанд бичжээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулын лиценз олгосон цагаас энэ нутгийн хүн мал учир битүүлэг өвчнөөр өвчилж, гажиг төл, гажигтай хүүхэд төрөх нь энгийн үзэгдэл болсон тухай одоо ч шүүмжилдэг билээ.

 

Холбоотой мэдээ