ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН 10,7 ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ 3 ОРОН СУУЦТАЙ

2020-06-03 103

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан АТГ-аас нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болголоо. Бид олны анхаарал татаж буй нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг сийрүүлэн хүргэж байна. Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй хотын дарга С.Амарсайханы тухайд тэрээр 10,767,000,000/арван тэрбум долоон зуун жаран сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 3 орон сууцтай. Түүний жилийн орлого 83 сая төгрөг бол гэр бүлийнх нь жилийн орлого 173,400,000/зуун далан гурван сая дөрвөн зуун мянган төгрөг/ байна. Тэрээр 77,000,000 /далан долоон сая/ төгрөгийн хадгаламжтай. 202 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Mazda, CX-9- 1 маркийн 3 автомашинтай.  “Оюуны Ундраа” Групп ХХК, “МСГ” ББСБ Бусад, “Эво вэлнэс” ХХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ

Холбоотой мэдээ