Б.Нямтайшир: Миний хүүг суллахгүй бол би сонгуулийн компанит ажилд нь оролцоно

2020-06-02 164

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цагдан хоригдсон учраас өнөөдөр /2020.06.02/ хуулийн хугацаанд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир гардан авлаа. Түүний үнэмлэхийг гардан авсан аав Б.Нямтайшир үнэмлэхийг нь гардан авсны дараа сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын аав Б.НЯМТАЙШИР:

-Миний хүү Н.Номтойбаяр УИХ-ын 29-р тойрогт бие даан нэр дэвшсэн, харамсалтай нь өөрийн биеэр нэр дэвшигчийн үнэмлэхээ авах боломжгүй болсон учраас бид 587 дугаартай үнэмлэхийг нь бид авлаа. Би эцэг хүний хувьд олон нийтэд нэг зүйлийг хэлмээр байна. Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэн, хуулийн зүйл, заалтыг тууштай шударга баримталсан СЕХ-ны дарга, гишүүдэд талархлаа илэрхийлж байна. Анх удаа хүний эрхийг зөрчиж, нэр дэвшигчийн тогтоолыг гардаж авсан байхад нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан нь Сонгуулийн тухай хуулийн 35.2-р зүйл заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн тунхагласаар өдгөө 28 жил болж байна. Манай ард иргэд, төдийгүй дэлхий нийт Монголыг ардчилсан улсын манлайд эрэмбэлдэг. Харамсалтай нь ардчилсан нийгэмд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Энэ бол түүний эрх чөлөөг боомилоод зогсохгүй, Хан-Уул дүүргийн 120 гаруй мянган иргэдийн сонгох эрхэд халдсан үйлдэл боллоо. Эрх мэдэлтний үгийг хууль мэт ойлгож, түүнийг хэрэгжүүлдэг гажуудал Монголын нийгэмд нэгэнт тогтжээ. Ардчилсан улс оронд ийм зүйл байдаггүй, байх ч ёсгүй. Шүүх засаглал нь хараат бус, ёс зүйтэй байх ёстой. Монголд үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэн төрхийг нь илчилсэн иргэнээ, төрдөө хоёргүй сэтгэлээр ажилласан зүтгэлтнээ барьдаг, хорьдог жишиг нэгэнт тогтжээ. Өнгөрсөн зуунд Монголын түүхэнд тохиолдсон бүх хэлмэгдүүлэлтэд миний өвөө, аав, би ч өөрөө өртөж явсан. Хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авчирдгийг Монголын ард түмэн мэднэ. Энэ цаг 20-р зуунтай төгсгөл болсон гэж би бодож байсан. Гэтэл өнөөдөр өндөр, нарийн зохион байгуулалт бүхий шинэ цагийн хэлмэгдүүлэлт ирж байгаа юм байна. Энэ хэнийг ч ялгалгүй биднийг бүгдийг дайрах магадлалтай. Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Рэнцэнхорол хэрэв СЕХ зөвшөөрөл өгөхгүй бол би өөрийн гаргасан шийдвэрээ эргэн харна гэж хэлсэн юм билээ. Тиймээс бид үүнийг харах үлдлээ. Шийдвэрээ эргэн харах байх гэж бид итгэж байна. Хэрэв түүнийг улс төрийн зорилгоор суллахгүй бол түүний дуу хоолой болж, сонгуулийн компанит ажилд нь би идэвхийлэн оролцоно. Миний хүүг дэмжсэн, дэмжиж байгаа Хан-Уул дүүргийн иргэд, түүний дотор МАН-ын эгэл жирийн гишүүд та бүхэнд гүнээ талархаж байна. Сонгогч та бүхний сонголт мэргэн байх болтугай.

Ийн мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нэр дэвшигч нь эзгүй, сонгуульд орох гэж байгаа үйлдлийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Монголын түүхэнд анх удаа болж байна. Нэр дэвшигчийн үнэмлэх авах тогтоол гарсан. Шүүгч үүнийг мэдсэн, өмгөөлөгч нь шүүх хуралд танилцуулсан ч цагдан хорьсон.

-Та хүүгээ буруугүй гэж бодож байна уу?

-Би эцэг хүний хувьд, хуулийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд энэ хэрэг бол улс төрийн зохиомол хэрэг. Үүнийг би өөрийн биеэр нягталж үзсэн. Миний хүү ч бас олон нотлох баримттай мэдээлэл хийсэн.

ҮҮНИЙ ДАРАА УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ:

-Өмгөөлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн үнэмлэх, бичиг баримтыг хүргүүллээ. Удахгүй шүүх хурал болох болов уу. СЕХ-оос нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгосугай гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоол гарсан л бол нэр дэвшигчийн баталгаа авах байсан. СЕХ-оос албан ёсны бүрэн эрхийн баталгааны үнэмлэхээ авсан учраас Сонгуулийн тухай хуулийн 35.2-р заалтыг зөрчсөн. Шүүхийн зүгээс СЕХ-оос албан ёсоор зөвшөөрөл авах ёстой байсан.


Н.НОМТОЙБАЯРЫГ ЗАЙЛУУЛАХ ЭЭЛЖИТ ТОХИРОО БУЮУ “ЗААВАЛ ӨӨРӨӨ ИР”

Сонгууль гэдэг хичнээн хар бараан технологитой, эрх мэдэлтэй хүмүүсийн захиалгаар явагддагийн тод жишээг бид энэ жил илүү тод харж байна. Ганцхан жишээ нь нөгөө л Н.Номтойбаяр. Түүнийг өнгөрсөн оноос эхлээд гэмт хэрэгтэн мэтээр харлуулж, гүтгэсэн. Зорилго нь улстөр байсан нь илэрхий болж, түүний нэр дэвших байсан Дорнод аймагт муухай харагдуулахын төлөө яахаас ч буцахгүй гүйсэн хүмүүс очив. Тэд анхнаасаа л “Бүтэхгүй амьтан, гэмт хэрэгтэн” гэдэг нэр зүүлгэчихээд өөрсдөө тойрог руу явахаа тооцоолчихсон байсан хэрэг.

Хэдий өөрийн өрсөлдөөний нэг  тойргоос шахан гаргасан ч тэр Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлсэн. Бие даагчийн гарын үсэг цуглуулахад хамгийн их дэмжлэгийг авч чадсан тул тэр хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж буй. Гэтэл Н.Номтойбаярыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хорьж орхисон. Бүр сонгууль өнгөртөл хорихоор тооцсон нь санаандгүй зүйл яавч биш байв. Ингэхдээ бүр хууль зөрчиж, хүчээр авч явсан нь цаад зорилгыг нь харуулсаар.  Учир нь, хуулиараа бол нэр дэвшигчээр бүртгэгдсэн хүнийг Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглодог. Гэтэл шүүх арга буюу дээрээс өгсөн даалгавар буулгасан мэт алхаа цохиж орхисон. Энэ нь түүнийг нам дарах зохион байгуулалттай киноны “хоёрдугаар анги” байв.

Хэдий зохион байгуулалттай ажиллагаа явагдаж буй ч тэр  цагдан  хоригдож байх хугацаандаа нэр дэвших эрх нь нээлттэй. Ард түмэн ч ингэх тусам, хүчээр дарах тусам нь дэмжинэ гэцгээж байв. Түүнийг нэр дэвшихийг дэмжсэн 30 мянган хүн ч өнөөдөр хүлээж буй.

Гэтэл бас л ээлжит бохир тактик хэрэгжүүлэх дараагийн алхмаа тэд тооцсон бололтой. Тэр нь өнөөдөр буюу зургадугаар сарын 2-ны өдөр заавал өөрийн биеэр ирж сонгуульд оролцох батламжаа ав гэх. Сонгуулийн Ерөнхий хороо тийм журмаа баталж, алхаа цохиход нэгэнт бэлэн болжээ. Арай л дэндсэн тохуурхал биш гэж үү?

Нэр дэвшигч Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир мэдээлэл өгч байна.

Нэр дэвшигч Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир мэдээлэл өгч байна.

Posted by Өнцөг.мн on Tuesday, June 2, 2020

  • Монголчууд их муу л байна. Эх орондоо хөлс хүчээ гаргаж хөдөлмөрлөж байгаа байгаа бизнесыханыг зүгээр байлгаарай. Өөрснөө үр хүүхэдгүй юм шиг хүний хүүхдийг ингэх хэрэг байна уу. Ер бол биднийг ядруу явахад басна гэдэг болж байна. 

Холбоотой мэдээ