БНСУ-Д ХОЙД ЭЭЖ НЬ 9 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ЧЕМОДАНД ХИЙЖ ХАЯСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2020-06-02 135

БНСУ-ын Цагдаагийн газраас хойд эх нь 9 настай хүүгээ хүчээр чемоданд хийж, гарган хаясан хэргийг шалгаж байна.

Тодруулбал, даваа гарагийн орой түргэн тусламжийн 119 дугаарын утсанд Өмнөд Чунгонг мужийн иргэн  байшингийн гадна чемодам дотор байсан хүүг олсны дараа дуудлага өгсөн байна. Тус хэргийг үйлдсэн 43 настай эмэгтэй хэргээ хүлээсэн талаар цагдаагийн байгууллага мэдэгджээ.

Хүүг олох үед ухаангүй байсан ба биед нь хэдэн хэдэн хөхрөлт байсныг мөрдөн байцаагчид хэлжээ. Одоогоор хүү эмнэлэгт нөхөх сэргээх эмчилгээнд байгаа аж.

Холбоотой мэдээ