Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилчин хүүгээ эргэжээ

2020-06-01 141

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бага хүү 2019 оны намар цэргийн албанд татагдсан бөгөөд бага хүүгээ тангараг өргөх үеэр түүний ээж, Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа, түүний том ах Э.Эрдэнэ нар очсон байдаг.

Тэгвэл Ц.Элбэгдоржийн бага хүү баруун аймагт байх хилийн цэргийн … дугаар ангид цэргийн алба хааж байгаа ажээ. Учир нь Ц.Элбэгдорж саяхан бага хүүгээ цэргийн ангид нь очин эргэсэн байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн facebook болон twitter хуудастаа “Сайн байцгаана уу. Хилчин дайчид, хүүтэйгээ уулзав. Хил амгалан, залуус албаа сайн хааж байна” хэмээн нийтэлжээ.

Холбоотой мэдээ