Т.Гандигийн охин Г.Бөртэ-Үжин твитер хуудастаа бухимдлаа илэрхийллээ

2020-06-01 216

УИХ-ын сонгуультай холбоотой нэр дэвшигчид хандивын дансаа нээж, иргэдээс хандив туслалцаа хүсч эхэлсэн. Тэгвэл Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвших эрхээ авсан Т.Гандигийн хандив өгөхийг уриалсан зурагт хуудас, сошил орчинд иргэдийн ихээхэн дургүйцэл, шүүмжлэлийг дагуулсан. Учир нь охин нь 500 сая төгрөгийн машин унадаг, хагас тэрбум төгрөгийн хауст амьдардаг, улсын зардлаар гадаадад сурсан байж төлбөрөө буцааж төлөөгүй гэхчилэнгээр иргэд шүүмжилж эхэлсэн юм. Тэгвэл түүний охин Г.Бөртэ-Үжин өөрийн твиттер хуудастаа “Гүтгэж доромжилсон бүхэн хуулийн дагуу шийдэгдэнэ ээ. Хуулиас гадуур амьдардаг хүн байдаггүй юм шүү. Одоо наад доромжлол, дайралтууд чинь хэрээс хэтэрч байна шүү” гэж өөрийн твиттер хуудастаа мэдэгдэж, сургалтын төрийн санд 16 мянган ам.доллар шилжүүлсэн банкны баримтаа хавсаргажээ.

Холбоотой мэдээ