БНСУ-Д ЭМЧЛҮҮЛЖ БУЙ Б.МӨНХТУЯА: ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР НАМАЙГ АВААД ЯВААЧ

2020-05-30 302

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Б.Мөнхтуяа өдгөө БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. УОК-ын Шуурхай штабаас зургадугаар сард найман чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэн, монгол иргэдээ авч ирэхээр төлөвлөсөн талаар мэдэгдсэн. Зургаадугаар сарын 18-нд БНСУ-аас авч ирэх иргэдийн дунд Б.Мөнхтуяа багтан, Монголдоо ирэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Хорт хавдартай бүсгүй хүний нутагт  олон сар байх амаргүй, өртөг өндөртэй байгаа нь мэдээж.

Энэ талаараа тэрбээр “Тэр зүгт Монгол минь байгаа. Тэнд эх орон минь, энхрий бяцхан охин минь, элбэрэлт сайхан ээж минь байгаа. Өглөө бүр, өдөр болгон, шөнө бүхэн нүдээ аниад төсөөлдөг. Эдгэрээд инээгээд зогсч байна гэж, охиноо хөтлөөд алхаж байна гэж, олон сайхан мөрөөдөл минь биелж бусдад урам өгч байна гэж кино кадр шиг нүүрэндээ мишээл тодруулан мөрөөдөн хэвтдэг.
Цооролтын шархтай учир 4 сар хоёр хажуугаараа хэвтэж байна. Босохдоо эрэгтэй дүүгээрээ өргүүлээд тэргэнцэр дээр суудаг. Гэхдээ энэ бүгд удаахгүй ард үлдэж, сайхан цаг ирэх нь гарцаагүй.

Одоо би хэдэн сарын эмчилгээгээ аваад Монгол руугаа буцаж болохоор болсон. Хорт хавдар гэх энэ зүйл сэтгэл санаа, хоол хүнс, асаргаа тойлгоо, эмчилгээ гээд олон зүйл хавсарч байж үр дүнгээ өгдөг.
Би Монголдоо очиж хайртай бяцхан охиноо энгэртээ тэвэрч сэтгэлээ баясган, ээжийнхээ гарын уламжлалт хоол цайгаар тэнхэрч, хөдөө нутгынхаа цэвэр агаар үзэсгэлэнт байгальд сэтгэл тэнэгэр байж тэнхэрмээр байна.
Хэдийгээр хөл маань өдөр шөнөгүй шархирч, шөрмөс нь таталж, хааяа орь дуу тавин өвддөг ч хөл дээрээ босно гэсэн хүсэл надад тамир тэнхээ өгдөг.

Надад хүсэлт байна:
Би өрөгдөл, хүсэлтээ УОК-т болон Солонгос улс дахь элчин сайдын яаманд мэйлээр болон бичгээр ээжээрээ ( Монголд), дүүгээрээ ( Солонгост ) хүргүүлсэн.
6 сарын 18 ны тусгай үүргийн онгоцоор намйг аваад яваач.
1. Би хүнд өвчтэй буюу 3 дахь удаагаа үсэрхийлсэн хорт хавдартай тэмцэж буй залуу ээж.
2. Би группд буюу 100% хүний асаргаанд байна. Дээр нь ахар сүүл маань гүнзгий цооролттой удаан хугацаа өнгөрлөө.
Ингэхээр 5 шаардлагын 2-ыг нь хангаж байна.

Намайг асран хамгаалагч болох хүний маань тусгай үүргийн онгоцоор аваач Улсын онцгой комисс.

Асран хамгаалагчтайгаа 21 хоногын тусгаарлалтыг онц даваад гарна аа.

Цар тахлаас болж хил гааль маань ингэж удаан хаагдана гэж бодох ч сөхөлгүй ирсэн. Биеэ жаахан тэнхэрхээр охиноо авчруулна даа гэж л бодож байсан. Азаар охин минь өмсч байсан оймсыг цүнхэлж амжжээ.
Одоо би дэрэн доороо оймсыг нь хийж үнэрлээд л. Ээжийнхээ асаргааг бодож үгүйлээд л. Удахгүй ирэх онгоцоор нутаг буцна даа гэж хүлээсээр байна.

Та нар минь УОК болон эрх мэдэлтэй хүмүүсийг хартал нь шейрлэж туслаарай.Баярлалаа” гэжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=10222721327001073&set=a.10200200374551337&type=3&theater

Холбоотой мэдээ