ХАРИЙН ШАШИН МОНГОЛД ХАЧИГ ХУВАЛЗ ШИГ Л…

2020-05-30 140

Шашны номлогчдыг анх ирэхэд Африкчууд бид газар нутагтайгаа, харин тэд_библитэй л байв. Улмаар тэд_бидэнд хэрхэн нүдээ аньж залбирахыг зааж өгсөн. Дараа нь бид нүдээ нээхэд тэд ГАЗАРТАЙ бид БИБЛИТЭЙ л үлдсэн байсан…..хэмээн
Бүгд Найрамдах Кени Улсын ерөнхийлөгч Жомо Кеняатта хэлсэн байдаг…(1891-1978)

Харин Монголд маань гадны шашны маш олон урсгал хачиг хувалз шиг шигдсэн байгаад анхаарах цаг болсон шүү!!!
Хүн зовлон бэрхшээлтэй тулахаараа бурханыг дуудан залбирч, ямарваа нэг далдын хүчинд итгэн залбирч эхлэдэг.
Шууд утгаараа зовлон шаналалтай хүн шашинд илүүтэй татагддаг.

Хүний яг энэ эмзэг шинжийг ашиглах нь шашин оршин тогтнохын цорын ганц НУУЦ.
Үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж, ашиглахын дээдээр ашигладаг энэ аксиомаа, эрхэм шашин гуай үнэнээр нь илчилж байхыг ер харсан уу?
Үгүй шдээ.
Энгийнээр тайлбарлахад төрөөс төрсөн тэрбумтангууд болох одоогийн нам төрийн удирдлагууд авилгачид, хулгайчид, эрх мэдэл албан тушаал, эд хөрөнгөө алдчих вий гэхээс үхтлээ айж байгаа нь тэдний хувьд нэг ёсны зовлон_шаналал нь…
Тэдний ихэнхи нь өөрийн эрхгүй бурханд мөргөж, мэргэч төлөгчөөр гүйж арчаагаа алддаг.
Тийм хүмүүс улс оронд нь шавааралдан цуглаж бугласан харийн үй түмэн шашны эсрэг дуу гаргах нь битгий хэл хуруугаа ч хөдөлгөхгүй.

Ганц христ ч биш католик, лалын болон морман гэх мэт нэрлэж мэдэхгүй маш олон шашны урсгал хүч түрэн орж ирж, тухалж төвхнөсөөр байна.
3 сая гаруй монголчуудад 40 орчим төрлийн шашны урсгал суртал ухуулга хийж, ганцхан дүүрэгт 100 гаруй сүм байна гээд бод…
Шашин шүтэх эс шүтэх хувь хүний эрхийг (Сайн дурын) гэх худал үгийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргасан ийм ноцтой үйлдэл Монголд хаа сайгүй чимээгүй_өрнөсөөр….
Улс орны ирээдүй болсон хүүхэд залуус төлөвшиж амжилгүй гадны шашны нөлөөнд угаагдан, эх орноо гэсэн сэтгэлгүй харийн хүн шүтэж байгаа нь эмгэнэл…
Монголчууд хоорондоо улс төрийн талцалтай, нийт иргэдийн талаас илүү хувь нь ядуу, оюун санаа нь тогтворгүй байгаа үед энэ олон гадны шашныг хязгаарлах төрийн зохицуулалт шаардлагатай байна.
Гэтэл харийн шашны зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой төр засгийн ажилтнууд маань эсрэгээрээ тэдэнд үйлчилж, хорооныхоо хүмүүсийн бүртгэл мэдээллийг хүртэл өгч байсан зөрчил байдаг.

Ийм байхад үхсэнийх нь төрийн албан хаагчийн ёс зүй… улс орны үндэсний аюулгүй байдалд хор уршиг тарихад нэгэнт ойрхон болчихсон байхад…
Гадны олон шашны урсгалыг яаралтай цэгцлэх цаг болжээ.

(Доорх зургууд Монголд болж буй үзэгдлийн өчүүхэн хэсэг) Света.

Холбоотой мэдээ