СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

2020-05-29 58

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар шинэ байртай боллоо. Нээлтийн ёслолд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, тус цагдаагийн газрын дарга болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ” Энэ ажлыг ажил хэрэг болгоход хамтарч ажилласан Д.Сандаг-Очир генерал, М.Хоролсүрэн хурандаа болон бусад холбогдох албаны хүмүүст баярлалаа. Би 12 жил хуулийн сайдаар ажилласан. Энэ хугацаанд бид бүхний мөрөөдөж, хүсч ирсэн зүйл бол цагдаагийн байгууллагыг байртай болгох, алба хаагчдаа орон сууцтай болгоё гэж зүтгэсэн. Хамгийн сүүлд 2017 онд ХЗДХ-ийн сайдаар томилогдсон. Үүнээс хойш 2.6 жилийн хугацаа өнгөрч. Энэ хугацаанд С.Баатаржав генералтай хамтарч өмнө нь эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлсэн.

Хийх ажил их, хугацаа богино байсан. Гэсэн ч 700 цагдаагийн алба хаагчийг орон сууцанд оруулах, бусад  орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. Хамгийн гол нь олон ажил мөрөөдөөд хийж чадаагүй байсан Мөрдөн байцаах албаны конторыг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хувьд шинэ байртай болох гэж их хичээлээ. Зүтгээсээр байгаад ард нь гарлаа.  Та бүхэнд баярлалаа.” гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөх

2020-07-05

Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт ма

2020-07-05

Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг томилуулахаар тохирчээ

Энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын бага хурал өнөөдөр болж Ерөнхий сайдаар

2020-07-02