ТАВАН НАСТАЙ АЧ ОХИНОО ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДСАН ӨВӨӨГ СААТУУЛЖЭЭ

2020-05-28 137

Өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр таван настай охиныг өвөө нь хүчирхийлэхийг завдсан жигшүүрт хэрэг гарсан байна.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны … тоотод оршин суух 47 настай эрэгтэй Б гэгч нь ач охиноо харж байхдаа хүчирхийлэхийг завджээ. Хэргийн тухай дуудлагыг охины ээж цагдаагийн байгууллагад өгчээ. Тэрбээр, охины хувцсыг тайлж, өвөө нь дээр нь гарсан байсан гэж цагдаад мэдүүлсэн бөгөөд сэжигтнийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэх тохиолдол хамгийн их буюу 80 орчим хувийг эзлэх болсныг мэргэжлийн байгууллагын судалгаа, баримт, мэдээллүүд харуулдаг. Энэ нь ихэвчлэн гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдгаас үүдэлтэй байдаг.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд хийсэн суурь судалгаанаас харахад бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна.

Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь эмэгтэй бол 3,9 хувь нь эрэгтэй хүүхдүүд байжээ. Хүчирхийлэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлж байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан нь тогтоогдсон аж. Мөн дулааны улиралд, мөн сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Холбоотой мэдээ