ЦАГ АГААР: ЭНЭ САРЫН 28-НААС ИХЭНХ НУТГААР ЭРС СЭРҮҮСЭЖ, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО

2020-05-27 72

Маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

-Тавдугаар сарын 26-27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө  бороо орохгүй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Тавдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Мөн 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн байна.

Өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал болон Халх голын саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөх

2020-07-05

Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт ма

2020-07-05

Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэг

2020-07-02