“Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй”

2020-05-27 43

УОК-ын хуралдаанаар хорио цээрийн дэглэмийг дахин нэг сараар сунгасан.

Иймд удахгүй болох гэж буй Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж болохгүйг албаныхан санууллаа.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “МХЕГ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан энэ жил Хүүхдийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ ээлтэй” уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хүүхдүүдийг олноор нэг дор цуглуулах, бэлэг тараах зэргээр үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй.

Эцэг, эхчүүд хүүхдэдээ бэлэг авч өгөхдөө чихэрлэг зүйлс, чипс зэргийг оруулаагүй, дархлааг дэмжих бүтээгдэхүүнтэй бэлгийг сонгохыг уриалж байна” хэмээн УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн хурлын үеэр хэлэв.

Түүнчлэн хадгалалтын горим зөрчигдсөний улмаас муудсан бараа, бүтээгдэхүүнийг худалдаалах явдал гарсаар байгаа тул анхааралтай байхыг тэрбээр мөн санууллаа.

Холбоотой мэдээ

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөх

2020-07-05

Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт ма

2020-07-05

Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэг

2020-07-02