ОРГОН ЗАЙЛСАН ХҮН АМИНЫ ХЭРЭГТНИЙГ СААТУУЛЖЭЭ

2020-05-27 52

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт бусдыг хутгалж, амь насыг нь хохироон, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна.

Хэрэг өчигдөр /2020.05.24/ 20.00 цагийн орчимд гарсан бөгөөд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа” хорооллын орчимд үйлдэгджээ. Тус хорооллын хойд талаас, тодорхой оршин суух хаяггүй 44 настай эрэгтэй С болон 50 настай эрэгтэй М нар хутгалуулсан байдалтай олдсон байна.

Шархадсан иргэдийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч нэг иргэн шархаа даалгүй амьсгал хураажээ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, эд мөрийн баримтаар хар өнгийн хутга хураан авсан. Харин сэжигтэй этгээд хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж, Дорнод аймгийн харьяат 36 настай М гэгчийг баривчилсан байна.

Амьд үлдсэн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа ба хэвлийн тус газраа хутгалуулсан байжээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

Малайзад хүний наймааны золиос болсон монгол охид эсэн мэнд олджээ

Малайз улсад хүний наймаа, хүчин зэрэг онц аюултай гэмт хэргийн золиос болж байсан монгол охидын нөх

2020-07-05

Бэлчээрт мал хариулж явсан 9 настай охиныг 33 настай эрэгтэй хүчирхийлжээ

уржигдар буюу долдугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрт хонины бэлчээрт ма

2020-07-05

Урсгал сөрж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэг

2020-07-02