ТАРВАГА АГНАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО

2020-05-26 143

Баян-Өлгий аймагт 2019 онд тарваган тахлын өвчин гарч нэг гэрийн 2 хүн зуурдаар нас барьсан. Гэтэл энэ жил бас иргэд хууль бусаар Цагааннуур тосгоноос тарвага агнасан тохиолдол гарлаа. Тодруулж хэлбэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн иргэн “Б” нь Баян-Өлгий аймагт зугаалж явахдаа “Цагааннуур тосгоноос ирж байхад зам дагуу танихгүй мотоциклтой хүнээс тарвага худалдаж авсан гэх” тайлбартай тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.

Иймд өөрийгөө болон бусдыг, байгаль дэлхийгээ хамгаалж тарвага агнахгүй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ