СЕХ: Н.ЭНХБАЯРЫН НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ ХАССАН ШИЙДВЭР ОДООГООР ГАРААГҮЙ

2020-05-26 123

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлж, холбогдох баримт материалуудаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Гэвч түүнийг авлигал, хээл хахуулийн хэргээр шүүхээс ял шийтгэл сонсож байсан гэх үндэслэлээр УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэх мэдээлэл байгаа юм.

Н.Энхбаярын хувьд хуулийн дагуу нэр дэвших эрх нь нээлттэй гэж буй. Тэрбээр Дээд шүүхээс лавлагаа, тодорхойлолт авсан бөгөөд одоо Цагдаагийн газраас холбогдох бичгийг авахаар ажиллаж буйгаа дуулгасан. Авлигал, албан тушаалын хэргээр шүүхээс ял сонсож байгаагүй гэж тэрбээр хэлж буй.

Гэтэл СЕХ-ноос түүний нэр дэвших эрхийг нь хассан гэх мэдээллийг “Та бидний эвсэл”-ийн тэргүүн Ц.Ганхуяг мэдэгдсэн юм.

Харин энэ талаар СЕХ-оос тодруулахад “СЕХ 14.00 цагаас эхлэн хуралдаж байна. 10 хэдэн нам, эвсэл бие даагчийн нэр дэвших асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор ямар ч мэдээлэл албажиж гараагүй. Манай дээр одоогоор хэвлэлийн мэдээлэл хийх асуудал яригдаагүй байгаа. Учир нь бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан хүмүүс нь татгалзсан шалтгаанаа арилгаад эргэж материалаа ирүүлэх хугацаа, нам эвслүүд нөхөн нэр дэвшүүлэх хугацаа дуусаагүй байгаа учраас нэр дэвшигчдийн нэрс эцэслэгдээгүй байгаа” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: isee.mn

Холбоотой мэдээ