ДОНАЛЬД ТРАМП ЖИЛИЙН ЦАЛИНГАА COVID19-ИЙН ӨВЧЛӨЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХАНДИВЛАЖЭЭ

2020-05-26 118

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа авснаас хойш цалингаа улсын хэрэгцээнд хандивлаж ирсэн.

“Би анхнаасаа Ерөнхийлөгчийн цалин болох жилийн 400-450 мянган долларыг буцаагаад Засгийн газарт тушааж байсан. Сүүлчийн чекээ COVID-19 вирустай тэмцэхэд туслахаар АНУ-ын Сангийн яаманд шилжүүллээ. Миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн Трамп твиттердээ бичжээ.

Өмнө нь хэвлэлийн бага хурал дээр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кейли Макинани Ерөнхийлөгчийн цалингаас АНУ-ын Эрүүл мэндийн яаманд хандивласан 100 мянган долларын баримтыг үзүүлж байв.

Дональд Трамп жилийн цалингаа Covid19-ийн өвчлөлтэй тэмцэхэд хандивлажээ

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээгээр, АНУ-д вируст халдварын 1 643 098 тохиолдол бүртгэгдэж, 97 711 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ