СЕХ-ноос Н.Номтойбаярыг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших болзол хангасан гэж үзэн, бие даагчаар бүртгэжээ

2020-05-26 173

2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хүсэлт гаргасан Н.Номтойбаярыг СЕХ-ноос хассан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Үүнд Н.Номтойбаяр хариу өгч, мэдэгдэл гаргасан.

СЕХ-ноос Н.Номтойбаярыг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших болзол хангасан гэж үзэн, бие даагчаар бүртгэжээ.

Энэ талаар Н.Номтойбаяр “Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч миний бие Нямтайширын Номтойбаяр 2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа.
Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа. Жич: Хуульд зааснаар 6/2-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна. Таныг хүндэтгэсэн Нямтайширын Номтойбаяр” гэжээ.

Холбоотой мэдээ