ШАТАХУУНЫ ҮНЭ ЛИТР ТУТАМДАА 50-200 ТӨГРӨГӨӨР БУУРЛАА

2020-05-26 115

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч буурсан. Үүнтэй холбогдуулан газрын тосны үнэ өнгөрсөн гуравдугаар сард 50-100 төгрөг, дөрөвдүгээр сард 250-300 төгрөгөөр буурсан. Тэгвэл энэ сард шатахууны үнэ литр тутамдаа 50-200 төгрөгөөр буурлаа.

Тодруулбал, АИ-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80-100 төгрөг, АИ-95 автобензин 200 төгрөг, дизелийн түлш 160 төгрөгөөр буурлаа. Энэ талаар АМГТГ-аас шатахууны үнийг цаашид тогтворжуулах бодллго барина гэлээ.

Холбоотой мэдээ