ОХУ-ААС 171 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2020-05-26 83

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөөний 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ удаагийн нислэгт багтсан хүмүүсийн 159 нь нэгдүгээр дамжааны оюутнууд, 4 нь өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 зорчигч иржээ. Эдгээр иргэдийг Зүчи, Альфа, Dream зочид буудлуудад тусгаарлах бол зургаан зорчигчийг ХӨСҮТ- рүү хүргэжээ. Мөн 147 зорчигчоос урьдчилсан байдлаар шинжилгээ авсан юм байна.

Эдгээр 147 иргэний урьдчилсан шинжилгээгээр сөрөг гарсан бол үлдсэн 23 зорчигчийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.

Холбоотой мэдээ