ТАЙХАР ЧУЛУУГ ТОЙРУУЛАН 9 САЯ ТӨГРӨГӨӨР ЦЕМЕНТ ЦУТГАЖЭЭ

2020-05-25 115

Aрхангай аймгийн Их тамир сум, Тамирын голын хөвөөнд байгалийн өвөрмөц тогтоцтой Тайхар чулуу бий. Тайхар чулууны ойр орчмыг тохижуулж байгаа нэрээр цемент тавьж, явган хүний жим барьжээ. Үүнийг мэргэжилтнүүд байгалийн үзэсгэлэнт бүс нутаг, өвөрмөц тогтцыг нь өөрчилсөн нь буруу үйлдэл гэж хэлж, иргэд шүүмжилж байна. Тайхар чулуу Архангайн төвөөс 20 километрийн зайтай оршдог. Тайхар чулууг сонирхох гадна дотны жуулчдын хөл зундаа тасардаггүй. Гэхдээ Тайхар чулууны орчныг сайжруулахдаа байгалийн тогтоцод өөрчлөлт оруулахгүй, хэвээр нь үлдээх зайлшгүй ёстой. Гэтэл Тайхар чулууны өвөрмөц байдлыг эвдэж, өөрчилжээ. Түүгээр ч тогтохгүй, чулууг тойруулж цементлэхдээ улсын төсвөөс 9 сая гаруй төгрөг зарцуулсан байна. Төсвийн мөнгө ёолдоггүй болохоор орон нутагт энэ мэтээр төсвийн мөнгийг үрэн таран хийсээр байна.

Эх сурвалж: alim.mn

Холбоотой мэдээ