Д.САРАНГЭРЭЛ: ДОТООДДОО ХАЛДВАР АЛДААГҮЙ ЦОРЫН ГАНЦ УЛС МОНГОЛ БОЛЛОО

2020-05-25 83

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар илрээд буй 141 тохиолдлоос 121 нь ОХУ, долоо нь Англиас, БНСУ, Польш, Швейцар, Бангладеш улсаас тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн. Өдөрт 150-200 эмч тусгаарлагдан ажиллаж байна. Тусгаарлагдах байранд 1141 хүн бий. Гадаад улсад халдвар авсан 32 иргэний 13 нь эдгэрсэн. Шведэд бие нь муу байсан иргэн биеийн байдал сайжирч байгаа мэдээлэл ирлээ.

Бид найман удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд хүн амын дунд халдвар тарах эрсдэл маш өндөр хэвээр байна. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар манай улсын 4000 орчим иргэн халдвар авах магадлалтай гэсэн тооцоо бий.  Тиймээс бид орон тоогоо нэмэх шаардлагатай. Хан-Уул дүүргийн эмнэлэгт 1500 ор дэлгэх боломжтой. Тиймээс 1000 ор шинээр худалдан авах шаардлагатай байна. Одоогоор манай улсад 6 эмнэлэгт коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Хэрэв халдвар хүн амын дунд тархвал ЭМЭМҮТ, Ховд аймаг гэх мэт өөр томоохон эмнэлгүүдэд нэмэлтээр шинжилгээ хийх боломжтой.

Манай салбарт 112 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Вирусын эсрэг үйлчилгээтэй эмийн нөөц, нэг удаагийн тариур, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоо нэн даруй нөөцлөх шаардлагатай. Мөн тоног төхөөрөмжид 29.7, эмийн нөөцөд 32 тэрбум, эмнэлгийн хэрэгсэлд 180 сая, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалтад 37 тэрбум, оношлуурт 6 тэрбум,  ариутгалд 180 сая төгрөг шаардлагатай байна. Хүн амын дунд халдвар алдаагүй гурван улс бий. Тэдгээрээс тусгаар тогтносон ганцхан улс байгаа нь Монгол. Нөгөө хоёр нь арлын улс” гэлээ.

Холбоотой мэдээ