УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН НЭХЭМЖЛЭЛТЭЙ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА

2020-05-22 26 0

Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн байдаг. Тиймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн юм.

Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм.

Тэрхүү гомдлыг өнөөдөр /2020.05.22/ хэлэлцэх байсан ч ирэх зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Учир нь, нэхэмжлэгч Э.Оюунболдын төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлууллаа.

Холбоотой мэдээ

МОНГОЛ ТҮМНИЙ ХАНДИВЛАСАН 30.000 ХОНЬ ИРЛЭЭ ХЭМЭЭХ БИЧЛЭГ ХЯТАДЫН ВЕЧАТААР ЦАЦАГДЖЭЭ

БНХАУ–ын Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар дэлгэрч олон мянган уг халдвара

2020-05-29

Ээжийгээ зодож танхайрсан хар тамхичин Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо

Ээжийгээ орцонд зодож танхайрсан жүжигчин Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр анхан ша

2020-05-27

ДОНАЛЬД ТРАМП ЖИЛИЙН ЦАЛИНГАА COVID19-ИЙН ӨВЧЛӨЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХАНДИВЛАЖЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа авснаас хойш цалингаа улсын хэрэгцээнд хандивлаж ирс

2020-05-26