ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД БИЕ БИЕДЭЭ БУУ ТУЛГАЖ ТАНХАЙРЧЭЭ

2020-05-22 83

Улс орны нүд чих, аюулгүй байдлын баталгаа болсон тагнуулын байгууллагынхаа хүчийг тарамдуулж, Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг салган, бие даасан агентлаг Засгийн газрын харьяанд бий болгох хуулийг МАН үнэмлэхүй олонх болсон УИХ бүрэн эрхээ дуусгахын өмнөх чуулганаараа хэлэлцэн батлав. 

Тодруулбал, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахдаа “Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн” гэж өөрчлөн найруулсан. Түүнчлэн ТТХГ-ын даргаар төрийн тусгай албанд 16-гаас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол (генерал) олгож болно гэж өөрчлөн найруулсан билээ. Энэ хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр ч тусгасан. . Нэлээд олон жил тус албанаас хөндий явж байгаад, ТЕГ-ын даргаар хошууч генерал Б.Хурц ажиллах үед эргэн орж, “ногоон гэрлээр” хурандаа цолтой болсныг ТТХГ-т ажилладаг олон хүн ярьж, улс төрийн хүрээнийхэн ч үүнийг нь мэддэг юм билээ.  

Ийнхүү шинэчлэн найруулж батлуулсан хуулиа батлуулсныхаа баярыг .

Шинэчлэн найруулж баталсан хуульд зааснаар ТТХГ-ын харьяа хэлтэс, албадын үйл ажиллагаа нь өргөжих юм. Тухайлбал, Гадуур хамгаалалтын алба нь Гадуур хамгаалалтын газар болно гэсэн үг. Энэ мэтээр үйл ажиллагаа нь өргөжих учраас дагаад санхүү, төсөв нь ч нэмэгдэх нь тодорхой. Тийм учраас албан тушаалаа ахиулах гэсэн хүмүүсийн дунд маргаан дэгдэж, эцэстээ нэг нь буу, шийдэм гаргахдаа тулсан гэнэ. Тус газрын олон ажилтны дунд угт болсон явдлын талаар сэм ярилцаж байгааг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Харин тус газрын удирдах албан тушаалтнууд үүнийгээ ихэд нууцалж байгаа юм.

Баттай эх сурвалжуудын мэдээлснээр удирдах албан тушаалтнуудын нэг нь агсам тавьж буу гаргаж ажилтнууд руугаа чичлээд байх үед нь харуул, хамгаалалтын нэг офицер нь булаан авч, эцэстээ зодоон цохиондоо хүрч салжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.LIVETV.MN

Холбоотой мэдээ