​УОК: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ

2020-05-22 31 0

Улсын баяр наадам зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж наадмыг ямар хэлбэрээр, хэрхэн зохион байгуулах саналыг хэлэлцжээ. Баяр наадмын үйл ажиллагааг нөхцөл байдалдаа тулгуурлан шууд дамжуулан үзүүлэх буюу онлайнаар зохион байгуулах санал гаргасан байна.

Уг саналын дагуу Улсын онцгой комисс Улсын баяр наадмыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Дэлхийн нийтийг хамарч буй цар тахлын аюул арилаагүй, коронавирусийн халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлын тоо нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан Улсын баяр наадмын нээлтийн арга хэмжээг онлайнаар зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.  Мөн Улсын баяр наадмын комисст шаардлагатай судалгаануудыг хийх үүрэг өгсөн байна. ‪Үндэсний их баяр наадмыг аль болох хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахгүй, ‪телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж байна.

Холбоотой мэдээ

Эмгэнэл илэрхийллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэт

2020-05-28

“Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол”

Ил захидал Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан тан

2020-05-26

“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИНД 53.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын ту

2020-05-26