УРАГ ТӨРЛӨӨРӨӨ УЛСЫН ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИЖ БУЙ ЭРХМҮҮД

2020-05-22 40 0

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд, бие даан нэр дэвшигчдэд СЕХ зургадугаар сарын 2-нд дэвшигчдийн үнэмлэхийг олгоно. Тэгвэл энэ удаагийн Их хурлын сонгуульд хамаатан, ураг төрлийн хүмүүс цөөнгүй дэвшихээр болжээ. Их хурлын сонгуульд нэр дэвших ураг төрлийн хүмүүсийг танилцуулж байна.

Г.Батхүү агсны хүү Ганхөлөг энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болсон. Харин Г.Ганхөлөгийн авга эгч П.Батчимэг мөн л Ардчилсан намаас Дорнод аймагт нэр дэвшинэ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Та бидний эвсэл”-ээс Баянгол дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин түүний хүү Э.Батшугар мөн л “Та бидний эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвшинэ. Тэрээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй мөн ойрын хамаатан. Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймагт дахин нэр дэвших юм.

МАН-аас Булган аймагт “Сод монгол групп” компанийн захирал Ц.Анандбазар нэр дэвшинэ. Харин түүний үеэл О.Батханд Ардчилсан намаас Говь-Алтай аймагт нэр дэвшихээр болсон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас нэр дэвшинэ. Харин баз хүргэн Д.Батцогт нь Ардчилсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвшинэ. Тэд 2012-2016 оны парламентад хамт сонгогдон ажиллаж байсан юм.

Ш.Сайхансамбуу “Шинэ нам эвсэл”-ээс Завхан аймагт нэр дэвших бол дүү Ш.Батсамбуу нь Баянзүрх дүүрэгт нэр дэвших юм. Тэд өмнөх сонгуульд хоёулаа нэр дэвшээд сонгогдож чадаагүй бөгөөд энэ удаа мөн л дахин хамтдаа нэр дэвшихээр болжээ.

МАН-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвших бол түүний дүү Б.Наранхүү Дундговь аймагт Ардчилсан намаас дахин дэвшинэ. Тэрээр өмнө нь хоёр удаагийн Их хурлын сонгуулиар Дундговь аймгаас сонгогдож байсан. Энэ удаад гурав дахь удаагаа нэр дэвшинэ. Тэд энэ парламентад хоёр өөр намаас сонгогдон нэг танхимд хамт ажилласан билээ.

Холбоотой мэдээ

Эмгэнэл илэрхийллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэт

2020-05-28

“Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол”

Ил захидал Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан тан

2020-05-26

“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИНД 53.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын ту

2020-05-26