Д.САРАНГЭРЭЛ САЙД СОНГУУЛЬ МАНАТАЙ ЯВНА

2020-05-22 27 0

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХУД-ээс улирч нэр дэвших эрхээ авсан. Дэлхий даяар коронавирусын цар тахал дэгдэж, улс оронд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад нэлээд хэдэн сар боллоо. Энэ хугацаанд түүний толгойлсон эрүүл мэндийн салбарын бүх эмч, мэргэжилтнүүд, ажилтан албан хаагч нар, улсын болон нийслэлийн онцгой комисс, төр засгийн удирдлагуудын хамтын хүчээр манай улс өдийг хүртэл цар тахлыг дотроосоо алдаагүй цөөхөн улсын нэг болов. Гэвч нэр дэвшигчид тордорч эхэлсэнтэй холбоотойгоор түүнийг чиглэсэн хар Пи Ар-ууд ч газар авчээ. Тэрээр энэ бүхэнд өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан тайлбар хийсэн байна.

“-Сонгуулийн сурталчилгаа хуулиараа 6-р сарын 2-ноос эхлэх учиртай. Гэвч дэндүү яарсан зарим нэг нь амлахгүй зүйл ч гэж алга . Тэр тусмаа бие биенээ гүтгэн доромжилж харлуулах явдал алийгаа алдаж байна. Түүнд нь хамгийн түрүүнд өртөж буй нь би бээр аж. Ард түмэн тэнэг биш. Тэднийгээ басах хэрэггүй. Үр дүн гарахгүй. Бас намайг энэ хэрүүл рүү гээ, хар хэл ам руу гаа бүү тат. Надад зав байхгүй. Нэг зүйлийг эрс шийдэмгий хэлье. Би хэзээ ч улс орон, ард түмнийхээ аюулгүй байдал , эрүүл мэндийн төлөө зүтгэх үүргээ сонгуульд сонгогдох амбицаар солихгүй. Өөрөөр хэлбэл төр засаг, эмч мэргэжилтнүүдтэйгээ хамт КОВИД-19 ийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа маань эрх ашгийн эрэмбийн эн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ

Эмгэнэл илэрхийллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэт

2020-05-28

“Монгол төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол”

Ил захидал Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан тан

2020-05-26

“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИНД 53.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын ту

2020-05-26