ӨНДӨР БОЛОХЫН ТӨЛӨӨХ АЙМШИГТ ЗОЛИОС

2020-05-22 119

Бусдад сайхан харагдаж, магтаалын үгс сонсох гэсэндээ эхээс төрсөн биеэ эвдэн сүйтгэж, элдэв янзаар өөрчлөх нь охидын дунд трэнд болоод байна. Харин энэ удаад та бүхэнд дуулгах мэдээ бол намхан нуруу, богино хөлөндөө сэтгэл гундуу явдаг охидууд аймшигтай аргаар хөлөө уртасгаж буй тухай юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Өдгөө Энэтхэг залуус өндөр болж өөрчлөгдөн, өөгүй нэгэн болохын тулд аймшигтай их өвдөлтийг тэсвэрлэн гарч байна. Байгаагаасаа 5 см ч хүрэхгүй өндөр болохын тулд шилбэний ясаа таслуулж, хооронд нь хэдэн см-ын зай үүсгэж орхидог аж.

Ийн мэс засал хийсний дараа шилбэнд нь бэхлэгч угладаг бөгөөд шилбэний яс нь ургаж гүйцэн, хоорондоо нийлэх хүртэл хэдэн сарын турш ийн байдалтай байх шаардлагатай аж.

Мэдээж энэ нь асар их өвдөлтийг мэдрүүлдэг бөгөөд олон сарын турш өвдөлтэйгээ эвлэрэн амьдрах хэрэг гарна. Үүнээс гадна энэхүү хагалгаа нь үнийн хувьд нэлээдгүй өндөр боловч гунхалзсан өндөр болох чин хүсэлтэй өсвөр насныхан хамаг эд хөрөнгөө зарж, хагалгаанд орж байна.

Энэхүү хагалгааг хийлгэж байгаа хүмүүсийн ихэнхи нь залуухан охид бүсгүйчүүд байгаа аж. Тэдний ийн өөрсдийгөө зовоох болсон шалтгаан нь ердөө сайхан ажил, сайн хань ижилтэй болох хүсэл юм. Учир нь намхан охидыг хэн ч тоодоггүй бөгөөд ажилд авдаггүй гэнэ. Иймд охид яах ч аргагүй энэхүү замыг сонгох болжээ.

24 настай нэгэн бүсгүй хагалгаа хийлгэсэн гэх бөгөөд түүний гэр бүл мөнгө багатай боловч өвөг дээдсээс залгамжлан ирсэн газраа хүртэл заран байж бүсгүйг өндөр болгох хагалгаанд оруулжээ. Тэсч чадамгүй асар их өвдөлтийн дараа түүний өндөр 8 см-ээр нэмэгдсэн гэнэ.

Тус хагалгаа нь амжилтгүй болсон хэдэн мянган тохиолдол бий. 23 настай нэгэн залуу жил гаран эмчилгээний мөнгөө цуглуулсны эцэст хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хагалгааны орон дээр хэвтсэний дүнд насан туршдаа доголон, хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж хувирчээ. Эмч түүнд хагалгаа хийхдээ хэмжээ алдаж, залуугийн хөлийг өндөр, нам болгосон аж.

Хэдийгээр хагалгаа амжилтгүй болсон тохиолдлууд бүртгэгдсээр байгаа боловч энэхүү мэс заслыг хийлгэх хүсэлтэй хүмүүсийн эрэлт огт буурахгүй байгаа гэнэ.

Холбоотой мэдээ