АВЛИГА ӨГЧ БАЙГАА БИЧЛЭГЭЭ ҮЗСЭН ШҮҮГДЭГЧИЙН БИЕ МУУДЖЭЭ

2020-05-22 30 0

Салхитын мөнгөний ордын хэргээр шүүгдэж буй Б.Өнөрцэцэг шүүх хуралдааны баримт нягтлан шалгах шатанд “бусдад авлигын мөнгийг зуучилж байгааг нь баримтжуулсан камерын бичлэг”-ийг үзмэгцээ хямарч, эрүүл мэндийн байдал нь тавгүйтсэн тул эмнэлгийн тусламж авахад хүрсэн болохыг Өнөөдөр сонины сэтгүүлч Г.Равжаа мэдээллээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдвэрлэх явцдаа бусдаас авлига авсан гэх хэрэгт холбогдуулан Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нарыг шүүж байгаа.

Нэр бүхий 15 шүүгдэгч тус бүр 1-2 өмгөөлөгч авсан учраас шүүх хурлын явц удааширч өдгөө тав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: livetv.mn

Холбоотой мэдээ

СЕХ: Н.НОМТОЙБАЯРЫГ УРЬДЧИЛАН ХОРЬСОН Ч НЭР ДЭВШИХ ЭРХ НЬ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАНА

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгий

2020-05-30

С.МӨНХЧУЛУУН: ХҮН БУСДААС ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ӨӨРӨӨ ӨӨРӨӨСӨӨ, ХИЙЖ БУЙ АЖЛААСАА ҮЛГЭР ДУУРИАЛ АВДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй С.Мөнхчулуун нь 2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт

2020-05-30

Б.ЖАРГАЛСАЙХАН: ТЭРБУМЫН БАЙРАНД АМЬДАРДАГ УЛС ТӨРЧ ТЭТГЭВРИЙН ХӨГШНӨӨС ХАНДИВ ГУЙХААС ИЧЭЭЧ…

Буян Жагаа өөрийн цaxим хуудcaapaa дамжуулан бухимдлаа илэрхийлжээ. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан У

2020-05-29