Өчигдөр зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ. Амиа алдагсдын дунд 6 настай, 13 настай хоёр хүүхэд байна.
2020.05.20-ны өдөр гарсан зам тээврийн ноцтой ослууд:
- 08:30 цагийн орчимд ХУД -ийн 3 дугаар хороо “Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай.эрэгтэй, Э-г мөргөж амь насыг нь хохироожээ.
- 20:30 цагийн орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг “Ахитын давааны ар” гэх газар /сумын төвөөс хойш 50км/ шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай.эрэгтэй, О-гийн амь нас хохирсон.
- 20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум “Загастайн даваа” гэх газар /сумын төвөөс урагш 18км/ шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 72 настай.эмэгтэй, С, 13 настай.эрэгтэй, Б-гийн амь насыг хохироосон.
- 20:15 цагийн орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газар /сумын төвөөс баруун урагш 12км/ асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай, эмэгтэй Ц, 6 настай.эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын гурван хүний амь нас хохирчээ.
Осол хэргийг шалгах ажил үргэлжилж байна гэж ТЦА-наас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй