ЗГ: “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС АЖИЛЛАНА

2020-05-20 119

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.05.20/ ээлжит хуралдаанаар Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрлөө.

Холбоотой мэдээ