О.БААСАНХҮҮ: СОШИАЛ ОРЧИНД ТАРСАН БИЧЛЭГ БОЛ ЭВЛҮҮЛЭГ

2020-05-19 39 1

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Ерөнхий прокурорын газарт ханджээ. Сошиал орчинд түүнийг Б.Хурц, Ж.Бадамжунай буюу МАНАН бүлэглэлтэй холбоотой гэсэн агуулгатай бичлэг цацагдсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тантай холбоотой нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ ямар учиртай бичлэг вэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллээр гарч байгаа тэр бичлэгийг болон бусад зүйлийг харахад эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гүтгэх, доромжлох, заналхийлэх агуулгатай тодорхой эрх олгох, тодорхой үйлдэл хийхийг зогсоох зорилгоор илтэд над руу дайрсан шинж агуулагдаж байгаа. Миний сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах зорилготой гэж харж байгаа.

-Бичлэг доторх агуулгыг тойрон таныг шүүмжилж эхэллээ?

-Тэр бичлэг бол эвлүүлэг. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар шүүхээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэн нэгэнтэй уулзахыг хориглосон нэр бүхий этгээдтэй уулзах эрхгүй болохоос биш хэнтэй ч уулзаж ярилцаж болно. Харин үүнийг нь дагаж чагнаад бичлэг хийгээд, эрх ашигтай нийлүүлж хасаад богиносгоод дэлгэнэ гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл.

-Хэн хийсэн гэж та бодож байна? Таны улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх зорилготой гэж та хэллээ?

-М.Энхболдын хэвлэлд ажиллаж байсан залуугийн зүгээс анх тараасан байна гэдэг зүйлийг бид олж мэдсэн. DMN буюу тухайн үедээ улс төрчидтэй холбоотой байгууллага PUZZLE гээд ПЭЙЖ-үүдээс зохион байгуулалттай тараагдаж байгаа. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх байдлаар явуулсан аливаа үйлдлийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэдгийг өнөөдрийн түвшинд зөвхөн биеэр мөнгө тараахаар ойлгохоо больсон. Цахим орчинд тусгай программ ашиглах, ялангуяа комментыг оруулах, лайк цуглуулах, сөрөг хандалтуудыг нэмэгдүүлдэг болсон. Хүнийг гутаан доромжилсон зүйлийг хэдэн мянгаар нь үйлдвэрлэх,технологийн сургууль төгссөн оюутнуудыг 200-300 гаар үйлдвэрлээд намууд тус тусдаа аваад тусгай программуудаар нүдүүлээд сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр явж байна.

ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ ХИЙХЭД БҮХ ЗҮЙЛ ГАРААД ИРНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА

-Улсын ерөнхий прокурорт энэ асуудлаар өчигдөр хандсан?

-Энэ видео бичлэг хэзээ, хаана, ямар зорилгоор хийгдсэн, хэн хийсэн хууль хүчний байгууллагын оролцоо орсон уу гэдэг асуудлаар техникийн үзлэг явуулж өгөх хүсэлтээ аваачиж өгөөд ирлээ. Өмнө нь намайг тагнаж чагнах асуудал олон гарч байсан. Намайг 100 сая төгрөг авсан гэж гүтгэж байсан. Гэтэл энэ асуудал өнөөдөр гурав дөрвөн газраар дамжаад сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд шийдэгдээгүй л байдалтай байна. Ингэхээр би хэдийд нэрээ цэвэрлэж авах юм. Өнөөдөр ийм байдлаар миний болон миний гэр бүл, миний улс төрийн хэвийн үйл ажиллгаанд саад болох гэсэн цаашлаад сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн ийм улс төрийн хүчин гэмт хэргийн бүлэглэлүүд гарч ирлээ. Тэр утгаараа би хууль хүчний байгууллагад одоо ажиллаж байгаа эсвэл ажиллаж байсан нэр бүхий этгээдүүд жирийн хууль мэдэхгүй байгаа залуучуудыг турхирах элсүүлж авах байдлаар хийснийг тусгай ажлын хэсэг гаргаж нэн даруй таслан зогсоогооч гэсэн хүсэлтийг гаргаад байна. Үүнд тодорхой эрүүгийн хэрэг үүсгээд хийвэл учир нь гарна. Техникийн үзлэг хийхэд бүх зүйл гараад ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Зарим нэр бүхий хүмүүсийн хэрэгтэй холбоотой материалууд прокурорт хянагдаж байх шатандаа задардаг талаар шүүмжлэлтэй хандаж байсан?

-Уг нь тэдгээр материалууд бол аливаа тэр холбоотой хэрэг нь аль нэг талдаа эцэслэн шийдэгдтэл хувь хүний нууцтай холбоотой нууц байх ёстой байсан. Гэвч Н.Номтойбаярын зодооны бичлэг гэдэг юм уу? нөгөө Б.Сүндийгийн эхнэрийн гээд асуудлууд яг энэ шатандаа задарсан. Үүнд прокрорын байгууллагаас аль ч этгээдэд нь эрүүгийн хариуцлага үүрүүлээгүй. Дуугай явсаар ирсэнийг одоо цэгцлэх цаг ирсэн.

-Энд цахим орчинд задарч байгаа дуулиан тарьсан бичлэгүүд ч хамаарна байх. Тийм үү?

-2020 онд эрүүгийн хуулинд нэг шинэ заалт оруулж өгсөн. Эрх олгогдоогүй иргэн гэдэг нь жирийн иргэн гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон. Яриа, бичлэгийг гэмт хэргийг баримтжуулах байдлаар хийхээс бусад тохиолдолд хүнийг мөрдөх мөшгих, гүйцэтгэх ажил хийх юм бол гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэж би ойлгож байгаа. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах явцтай холбоотой нууц материалууд алдагддаг. Сошиал орчин дахь нууц, худал хуудсуудаар тардаг байдлыг цэгцлэхгүй бол өнөөдөр хууль зохиож хуулийн дагуу амьдраад яах юм бэ? Хувь хувьдаа хуулиа гаргаад омгийн хуулиараа амьдарцгаая.

ЭХ СУРВАЛЖ: medee.mn

Холбоотой мэдээ

СЕХ: Н.НОМТОЙБАЯРЫГ УРЬДЧИЛАН ХОРЬСОН Ч НЭР ДЭВШИХ ЭРХ НЬ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАНА

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгий

2020-05-30

Б.ЖАРГАЛСАЙХАН: ТЭРБУМЫН БАЙРАНД АМЬДАРДАГ УЛС ТӨРЧ ТЭТГЭВРИЙН ХӨГШНӨӨС ХАНДИВ ГУЙХААС ИЧЭЭЧ…

Буян Жагаа өөрийн цaxим хуудcaapaa дамжуулан бухимдлаа илэрхийлжээ. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан У

2020-05-29

С.Баярцогтод 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх байгаа юу ?

Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуу­дал гээд Монголын улстөрчидтэй холбоотой томоохон хэргүүдийг

2020-05-29