ЭНЭТХЭГЭЭС ИРСЭН ИРГЭДИЙГ ХӨСҮТ-Д ХҮРГЭЛЭЭ

2020-05-19 146

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт 07:44 цагт газардлаа.

Уг нислэгээр 159 иргэн ирсэн хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Зорчигчдыг онгоцоос буулгаж эхэлж байна. Тэднийг яаралтай түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм.

Сэжигтэй тохиолдлуудыг онгоцны хойд хаалгаар буулгаж, ХӨСҮТ-ийн явуулын лаборатори байрлаж, сэжигтэй тохиолдлуудаас сорьц авч байна.

Энэ удаагийн нислэгээр ирсэн хүмүүсийн зонхилох хэсэг нь Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж байсан иргэд байгаа аж.

Олон улсын нисэх онгоцны буудалд халдварт өвчний үед КОД-9 дүрмийг баримталдаг байна. Уг дүрмийн дагуу хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдыг хүлээн авах ажиллагааг зохион байгуулах бөгөөд нисэх талбайд тус албаны зөвшөөрөлтэйгөөр ажилчдыг нэвтрүүлдэг.

Ажиглалтын байр руу иргэдийг хүргэх автобус нисэх онгоцны буудлын хашаанаас гарч, хөдөллөө. Тус автобусыг цагдаагийн байгууллага хамгаалалтад аван замд нь зогсоохгүйгээр тусгаарлалтын байранд хүргэх аж.

Мэдээллийг МХЕГ-ын шууд дамжуулалтаар хүргэж байна.

Холбоотой мэдээ