Ж.Батзандан: Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц нарын нууц бичлэг шиг олон бичлэг удахгүй задарна

2020-05-18 84 0

ШИНЭ эвслээс Ардчиллын нэр барьсан хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшихийг санаархаж буй талаар мэдээллээ.

Энэ талаар ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан этгээдүүдэд Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж шийдвэр гаргуулсан. Өөрөөр хэлбэл, онц дэглэмийг цуцлуулах замаар Эрдэнэтийн 49 хувийг дахин авах асуудал Цэц дээр явж байна. Мөн энэ сарын 20-нд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

Нийт нэр дэвшигчдийн дунд 100 гаруй яллагдагч, Хөгжлийн банкнаас зээл авсан, арилжааны банку дампууруулсан этгээдүүд нэр дэвшиж байна. МАНАН-гийн хүмүүс зүсээ хувиргаж нэр дэвшлээ. Зарим нь ардчиллын нэрээр нэр дэвшиж. Зүсээ хувиргасан авлигачдыг хөөж явуулах эрх нь ард түмэнд бий.

Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц, Т.Бадамжунай нарын бичлэг задарсан. Бидэнд мэдээлэл нь ирсэн. Ямар бүлэглэл гэж ямар аймшигтайг УИХ-ын нэр бүхий таван гишүүн хэлж тэмцсээр ирсэн. МАНАН бүлэглэл төрийн эрхийг яаж хууль бусаар хэрэгжүүлдэгийг, МАНАН бүлэглэлийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд, дэслэгч О.Баасанхүү яаж мөнгө авч ажилладагыг бичлэгээс харлаа. УИХ-д ганц дэслэгч О.Баасанхүү биш цөөнгүй ийм дэслэгч бий. Энэ хүмүүс Монголын төрөөр тоглосон. Уул уурхайн том ордуудыг хулгайлсан. Хүүхдийн парк, Сүхбаатарын талбайг хулгайлсан. Дэслэгч О.Баасанхүү шиг олон бичлэг задарна” гэлээ.

Холбоотой мэдээ

ШҮҮГЧИЙН ГЭРЭЭС ХУРААСАН 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 26-ны 12.00 цагт хэвл

2020-05-26

Ж.Батзандан: Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц нарын нууц бичлэг шиг олон бичлэг удахгүй задарна

ШИНЭ эвслээс Ардчиллын нэр барьсан хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшихийг санаархаж буй талаар

2020-05-18

ТЭЭГЧ ЭХЭЭР ТӨРҮҮЛСЭН 46 HЯРАЙ ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ, КИЕВИЙН ЗОЧИД БУУДАЛД ГАЦЖЭЭ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Украин хилээ хаасны уршгаар Киев хотод тээгч эхээр төрүү

2020-05-15