ТАКСИНЫ ЖОЛООЧИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ АРХАНГАЙ АЙМГААС БАРИВЧИЛЖЭЭ

2020-05-18 106

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 12-ны өдөр гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олдсон тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Бумбатын рашааны орчим дахь айлын хашаанаас Баянгол дүүргийн иргэн, 54 настай эрэгтэй Х-гийн цогцос олдсон байдаг. Талийгаач нь хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өглөө таксинд явна гэж гэрээсээ гарсан ч бусдын гарт амиа алдсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэргийн сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид сэжигтэй этгээдийг Архангай аймгаас дайчлан баривчилжээ.

Холбоотой мэдээ