Дуучин П.Баярмагнай Дуулж явах хамгийн сайхан уран бүтээлийн тоглолтоо өргөн барихаар болжээ

2019-10-17 197

:    Төв аймгийн Монгол туургатан театраас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан МУСТА дуучин Баярмагнай “дуулж явах хамгийн сайхан” нэртэй анхны уран бүтээлийн тоглолтоо үзэгч фэнүүддээ өргөн барихаар болжээ  .  Түүнийг үзэгч сонсогчид авьяаслаг Монголчууд шоунд оролцсон цагаас нь нэлээд их мэддэг болсон бөгөөд тэрээр дуулахын чацуу хэд хэдэн уран сайхны кинонд тоглон дэлгэцэнд дүрээ мөнхлөөд байгаа билээ.  Дуу хоолойны цар хүрээ баргил өнгөөрөө бусадаас ялгарч чаддаг түүний уран бүтээлүүд 2019 оны 10-р сарын 26-ны үдэш Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа  эгшиглэх гэж байна.  Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхэд Дуулж явах хамгийн сайхан тоглолтонд дуучин МУСТА Баярмагнайгийн уран бүтээлээс гадна Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэьтрүүлэгч Д.Цоодол, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Ц.Түвшинтөгс, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, МУСТА, дуучин Н.Баасандорж, “Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга, “Монгол Туургатан” театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.  Тасалбарыг Улаанбаатар паласын касс мөн 1900-1952 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм.

Холбоотой мэдээ