Ц.ГАРАМЖАВ: БИ ХАНГАЛТТАЙ САЙН АЖИЛСАН НЭР ДЭВШИХГҮЙ, ШИНЭ ЗАЛУУСТ БОЛОМЖ ОЛГОНО

2020-05-16 110

Энэ жилийн УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр “Би зорилтоо биелүүлсэн. Шинэ залууст боломж олгох үүднээс өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзсан.

Ц.Энхтүвшин нарын хэд хэдэн хүн нэрээ татсан байгаа. Тэрний нэг нь би. Нэрээ татсан шалтгаан гэх юм бол хийх бүтээх зүйл их байна. Тийм учраас нэрээ татлаа. Миний хувьд ажлаа сайн хийсэн учир парламентын ажлаа өндөрлөж байна. Нам бол боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ залуу боловсон хүчин их хуралд гарч ирэх ёстой.

Би бол Үндсэн хууль дээр таван зүйлийн заалтыг шинээр оруулж ирлээ. Ялангуяа байгалийн баялагийн сантай болох, хөгжлийн сантай болох гэх мэт. Байгалийн баялагийн ашиг нь ард түмэнд үлдэж байх ёстой. Би их хуралд ажиллахадаа найман хууль санаачилсан байна” гэв.

Холбоотой мэдээ