ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА ЭХНЭРЭЭ ХӨНӨӨСӨН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА ГЭВ

2020-05-15 98

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Д нь өнгөрсөн шөнө эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлээд байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өнөөдөр 11 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл аймгийн цагдаагийн газарт эмнэлэгийн байгууллагаас дуудлага ирсний дагуу шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж ажиллаж байна. Учир нь Тонхил сум нь аймгийн төвөөсөө 260 км зайд байрладаг. Хэргийг дөнгөж шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Урьдчилсан байдлаар Тонхил сумын Засаг даргын эхнэр нас барсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор уг хэрэгт хэн нэгнийг сэжигтнээр татаагүй. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа юм байна.

Талийгч эмэгтэйн эгч “нөхөр нь үргэлж зодож дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг” байсан гэсэн мэдээлэл өгчээ.

Холбоотой мэдээ