С.Будрагчаа: Охид бүсгүйчүүдийн эрх ярьдаг П.Оюунчимэг төрсөн хүүгээрээ янхны баар ажиллуулдаг

2020-05-15 211

Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг ХЭҮК-ын гишүүний ээлжит сонгон шалгаруулалт оролцож  байгааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэрбээр “Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах болсон шалтгаан дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс энэ сарын 15-ны хүртэлх хугацаанд УИХ-ын хууль зүйн байнгын хороон дээр ХЭҮК-ын гишүүнээр элсэх нэр дэвшигчдийн нэрийг авч эхэлсэн. Одоогийн байдлаар 15 хүн ХЭҮК-ын гишүүнээр нэр дэвших хүсэлтээ өгснөөс үүн дотор өмнө нь ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байсан П.Оюунчимэг гэдэг хүний нэр байгааг эсэргүүцэж, энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Нэгдүгээрт, яагаад энэ хүнийг эсэргүүцэх болсон вэ гэхээр ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байсан П.Оюунчимэг 2007 онд Монгол улсын ерөнхийлөгчийн ажиллаж байсан Н.Энхбаярын саналын дагуу томилогдож байсан. Тэрээр 13 жилийн турш төрийн энэхүү өндөр албыг хашиж байсан энэ хүнд ямар ч ёс зүй байгаагүй юм. 2009 оноос эхлэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт албан тушаалаа ашиглаж шингэн хлорыг өөрийнхөө шууд эзэмшил байдаг GBS Импекс ХХК-иар шахаж нийлүүлсэн.

Хоёрдугаарт, 2016 оноос эхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байдаг GBS компанийх нь нэр дээр бүртгэлтэй байдаг ХАБУ зочид буудалдаа хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулж, насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлж байсан. Өнгөрөгч нэгдүгээр сард би нууц камерын бичлэгээр орж баримтжуулсан бичлэг нь байна. ХЭҮК-ийн гишүүн хүн, охид эмэгтэйчүүдийн эрх гэж ярьдаг өөрөө биеэ үнэлэлтийг дэмжээд, хүн төрсөн хүүгээрээ янхны баар ажиллуулахад явж байгаа нь шударга ёс мөн юм уу.

Гуравдугаарт, хэдхэн хоногийн өмнө ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гэдэг хүн бусдыг “гөлөг” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон байдаг бол П.Оюунчимэг “Би олон хууль хүчнийнхэнтэй хамтарч ажиллаж байлаа. Танихгүй мэдэхгүй ч хүн алга. Надаас айхгүй байна. Намайг ганцхан удаа утасдаад энийг барь гэхэд шууд барина. Би хэнийг ч шоронд хийж чадна” гэж бусдыг дарамтлан дээрэлхэж байсан. Ийм хүн ёс бус хүн яагаад ичихгүйгээр дахин ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлснийг гайхаад үнэхээр олохгүй байна. Монголд шударга ёс гэж байдаг бол энэ хүнийг эсэргүүцэх ёстой. Төрийн ордонд биш шоронд байх ёстой байсан юм.

П.Оюунчимэг 2007 онд ХЭҮК-ын гишүүн болоод анхны хөрөнгө оруулгын мэдүүлгээ 2009 онд өгч байхад түүний нөхрийн орлого жилийн 200 сая төгрөг, өөрийнх нь орлого 10 сая байсан. Гэтэл тэрээр хоёрхон жилийн дараа үл хөдлөх хөрөнгө нь 10 дахин өсч, 10 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Харин түүний нөхрийнх нь орлого нь хоёр жилийн хугацаанд 20 дахин өсч, 20 тэрбумыг олдог болжээ. Энэ бол гайхалтай үзүүлэлт.  Энэ хүнд ханах сэтгэл байсангүй” гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/untsug1/videos/571320996920376/

Холбоотой мэдээ